НИТХ өнгөрсөн мягмар гарагт ээлжит бусаар хуралдаж, НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргаар сонгосон.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр хотын шинэ даргыг батламжилж, хотын дарга С.Амарсайхан тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орсон.

Харин шинэ даргаа сонгох НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр 09.00 цагт хуралдахаар зарлагдсан боловч одоогоор эхлээгүй байна.

НИТХ-ын шинэ даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс Р.Дагвыг дэвшүүлж буй бол заалнаас төлөөлөгч Ц.Сандаг-Очир, Ж.Батсайхан нар нэр дэвшихээр яригдаж байна.

Яг одоо уг асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж буй учир НИТХ-ын хуралдаан эхлээгүй байна.