Хаагдаад байсан Нью-Йорк дахь Playboy клуб дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Клубын зөөгч бүсгүйчүүд Playboy-ын таних тэмдэг болсон туулайн костьюм, өндөр өсгийт, туулайны чих зүүн уух зүйлээр үйлчилдэг. 

Тус клуб нь олон нийтэд нээлттэй боловч тусгай үйлчилгээ авахын тулд үйлчлүүлэгчид гишүүнчлэлд хамрагддаг. Гишүүнчлэлд хамрагдахын тулд жилд 5.000-100.000 долларыг төлдөг аж. Дээд түвшиний гишүүнд унаагаар үйлчлэн, нэрийн зочид буудалд 10 удаа буудаллах эрх, 10 спорт тэмцээний тасалбар багтсан ба Playboy-ын тусгай суудлаас үзэх боломжийг олгодог байна. Мөн VIP ширээний үйлчилгээ багтдаг аж. 

Өнгөрсөн 10 дугаар сарын дунд гэхэд 200 гаруй хүн гишүүнчлэлийн эрх авсан байна. Тус клубын нийт үйлчлүүлэгчдийн 40 хувь нь эмэгтэйчүүд аж. 

Playboy клуб нь Нью-Йоркийн "Times Square"-аас холгүй 42 дугаар гудамжинд байрладаг.


Эх сурвалж: https://www.businessinsider.com