Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү агсан Төрийн ордонд нас барсан. Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан гэгдэж буй хүмүүсийн нэгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэсэн яриа гараад буй. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Бичлэг үзэх:

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

Энэ сарын 17-ны өдөр манай өрөөнд саатаад гарсан. Сүүлд уулзсан МАН-ын гишүүн хэн байв гэж эргэлзээд хайгаад байх шаардлагагүй. Цаг хугацааг нь хөөгөөд үзэхээр сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг би. Бид хоёулаа тусдаа авто спортын холбоотой. Бид уулзаж манай тамирчдын цол зэргийн асуудлаа ярилцсан. Талийгаачийг өрөөнөөс гарсны дараа би бүлгийн хуралд орсон, карт хийгдээд бүртгэгдсэн байгаа. Энэ явдлын дараа Цагдаагийн байгууллагаас гэрчийн мэдүүлэг авсан. Үүнээс өөр мэдээлэл надад алга. Надтай уулзахад жин нэлээн хасагдсан, нүүр нь улайлттай, нэлээн яаруу яваа нь анзаарагдсан, надад "Ах нь эмчилгээтэй" гэж байсан юм. Бид хоёрын хувьд 2016 оноос хойш таараагүй байж байгаад уулзсан нь энэ. Миний өрөөнд ганцаараа орж ирж уулзсан. Өрөөнд маань миний туслах байсан. Бид 10-15 минут уулзсан. Тэр өдөр зарим хүмүүсийн ярьж байгаа шиг халамцаж хөлөмцсөн юм байхгүй. Өдрийн хоолонд айлчлалын бэлэг гээд нэг зүйл задласан. 

Төрийн ордон тэр чигээрээ камертай, тухайн үед хэвлэлийнхэн, төрийн тусгай хамгаалалтынхан хүртэл байсан. Сүүлийн үед маргаантай хурал нэлээн болсон. Ерөөсөө намын, Засгийн газрын хуралтай холбоотой. Таалагдахгүйгээ хүрэхээрээ гишүүдээ хөөдөг, намаа хөөдөг хандлага байна. Өнгөрсөн жил ч бас надад болоод өнгөрсөн асуудал. Түүнээс биш ямар нэгэн байдлаар хувийн шинж чанартай асуудал, хэрүүл уруул болоогүй. 

Өглөөнөөс хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй маргалаа, бараг зодолдлоо. Тэр бол ердийн л болдог зүйл.