Өчигдрөөс иргэдийн дансанд НӨАТ-ын урамшуулал орж эхэлсэн билээ. Тэгвэл мөнгө нь шилжсэн ч мэдээлэл нь дутуугаас болж урамшуулалаа авч чадаагүй 16 мянга гаруй иргэд байгаа ажээ. Эдгээр иргэд яаралтай мэдээллээ баталгаажуулвал дараагийн гүйлгээнд амжиж энэхүү урамшуулал орох боломжтой гэнэ. Хэрэв яаралтай баталгаажуулахгүй бол төрийн сан руу буцаан татагдах ажээ. Та  НӨАТ-ын мэдээллээ нягтлаагүй бол https://butsaalt.ebarimt.mn/ сайтаар орж баталгаажуулаарай. Энэ жил НӨАТ-ын татвар төлөгч иргэний тоо даруй 200 мянгаар өсч 654.168 болсон гэсэн статистик тоо гарчээ.