Nokia компани Nokia 3310 утасныхаа шинэ загварыг өнгөрсөн оны эхээр танилцуулсан ч зөвхөн 2G сүлжээ дэмждэг байсан юм. Дараа нь өнгөрсөн есдүгээр сард 3G сүлжээ дэмждэг шинэ хувилбарыг нь танилцуулсан. Тэгвэл удахгүй LTE сүлжээ дэмждэн дахин шинэ загвар гаргах магадлалтай байна. 

Phone Radar сайтад 3310 утас утасгүй холбооны хамгийн алдартай дамжуулагч TD-LTE, TD-SCDMA сүлжээ дэмждэг талаар анхлан мэдээлжээ. 3G сүлжээ дэмждэг гар утаснууд цэнэг их хэрэглэдэг. Тэгвэл цэнэг барилтаараа онцлог 3310 хэрхэн ялгарах нь одоогоор тодорхойгүй байна. Гарах хугацаа нь ч ил болоогүй билээ.