Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимпийн наадам, Дэлхийн аваргын мөнгөн медальт, “KING TUG” Нямбаярын Төгсцогт өнөөдөр түүхэн ялалтаа байгууллаа.

Тэрбээр Доминикан улсын боксчин Клаудио Марреротой 12 раунд тулалдаж гавьяат тамирчин илт давуугаар ялалт байгуулж аварга боллоо. Түүний өрсөлдөгч Доминиканы боксчин Клаудио Марреро 29 настай. Мэргэжлийн бокст 25 тулаан хийснээс 23 ялж, хоёр ялагджээ.

Ингэснээр Н.Төгсцогт IBO буюу International Boxing Organization холбооны 57,2 кг -ийн эзэнгүй байгаа Дэлхийн аварга цол бүсийг эзэмшиж, WBO холбооны аваргын төлөөх тоглолтоо хийх эрхийг өвөртөлж байна гэж IBO албан ёсоор мэдээллээ.