Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотноо үргэлжилж байна. Өнөөдөр +100 кг-ын жинд гавьяат тамирчин Н.Түвшинбаяр БНХАУ-ын тамирчин Юантай барилдаж, даралтаар цэвэр ялсан юм. Гэвч Чехийн тамирчин, Олимпийн аварга Крпалектай барилдан даралтаар ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Маргааш багийн барилдаан болох бөгөөд монголчууд “А” хэсэгт Япон, Азербайжан, Австрийн багтай нэг багтсан аж.

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар үзэж байна.