НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол гуравдугаар сарын 17-ны ням гарагт "Боловсрол" телевизээр шууд цацагдана. 

Иргэд 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа гуравдугаар сарын 16-ны өдрийн 23.59 цагаас өмнө бүртгүүлэх ёстой юм.

Цахим төлбөрийн баримт системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохиролын супер шагнал 60 сая төгрөг байх аж.