НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг сар шинийн баяраас өмнө иргэдэд олгох талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр мэдээлэл хийсэн.

Энэ дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны буцаан олголтын мөнгө иргэдийн  дансанд орж эхэллээ. Өнөөдөр оройноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд харилцагч цөөтэй банкуудынх шууд орох бол иргэдийн олонхи нь үйлчлүүлдэг томоохон банкуудын гүйлгээ өнөө шөнөдөө хийгдэж, маргааш гэхэд иргэдийн дансанд бүрэн орж дуусна хэмээн Сангийн сайд мэдээллээ.

Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808 мянган иргэн нийт 121 тэрбум төгрөгийг буцаан олголт маягаар энэ онд нэг удаа авах юм.



Эх сурвалж: Татварын ерөнхий газар