Монголбанкнаас НӨАТ-ын буцаан олголтыг олгох явцад 15.964 татвар төлөгч иргэний нэр, данс зөрсөн тул буцаагджээ. 

Иймд буцаан олголт аваагүй иргэд мэдээллээ шалгаад дахин баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас зөвлөж байна.

Та мэдээллээ баталгаажуулснаар НӨАТ-ын буцаан олголтыг 2019 оны нэгдүгээр улиралд багтаан буцаан олгох аж.