НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өчигдөр буюу пүрэв гарагийн оройноос эхлэн арилжааны банкуудаар дамжуулан иргэдийн данс руу шилжүүлж эхэлснийг Татварын ерөнхий газраас мэдэгдсэн.

Харилцагч цөөнтэй банкуудын дансаар дамжиж буй буцаан олголтын мөнгө харьцангуй богино хугацаанд, олон харилцагчтай банкуудынх арай урт хугацаанд иргэдийн данс руу шилжинэ. Гэхдээ өнөөдөр буюу баасан гарагийн орой бүх хүний буцаан олголтыг данс руу нь бүрэн шилжүүлж дуусгана хэмээсэн.

Тэгвэл ХААН банк өнөөдөр НӨАТ-ын буцаан олголт болон ахмадуудын 2 дугаар сарын тэтгэвэр бууж буйтай холбоотойгоор МЭДЭЭЛЭЛ гаргалаа.

Тус мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.