НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш буюуэнэ сарын 21-ны ням гарагт болно.

Уг сугалаанд өнгөрсөн сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд иргэдийн худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулах юм. Тиймээс иргэд маргааш буюу энэ сарын 21-ний 23 цаг 59 минутаас өмнө худалдан авалтын баримтаа Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn-д бүртгүүлэх шаардлагатай. 

Өнгөрсөн удаагийн тохирлоор 125 сая төгрөгийн Супер азтан тодроогүй тул энэ сард Супер азтаны шагналын сан 150 сая болж өснө.

Тохирлыг Боловсрол суваг телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.