Е баримт сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны долоодугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ. Өчигдрийн үндсэн сугалааны тохирлоор 5 сая төгрөгийн 24 азтан тодорлоо.

 Үндсэн сугалааны тохиролд 19301136  дугаар тодорсон бөгөөд:

  • 5 сая төгрөгийн 24
  • 1 сая төгрөгийн 176 
  • 200 мянган төгрөгийн 1827
  • 50 мянган төгрөгийн 18327 баримт тохирлоо.

Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайт болон ebarimt аппликейшнээр орж шалгана уу.

Супер шагнал буюу 100 сая төгрөгийн сугалаанд 96151358 дугаар гарсан ч азтан тодорсонгүй.