НӨАТ-ын урамшууллын 4 дүгээр сарын сугалааны тохирол өнөөдөр "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана. Иймээс иргэн та 2018 оны 3-сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 14-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө амжиж Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээрэй. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн супер шагналын эзэн 100 сая төгрөг хожих юм байна.