НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол өнөөдөр 20.40 цагаас Боловсрол телевизээр шууд явагдана. Иргэд наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.