НӨАТ-ын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ өөрчлөгджээ. Тодруулбал,  сугалааны супер шагналын санг 25 сая төгрөг болгож бууруулсан байна. Мөн үндсэн тохирлын мөнгөн дүн ч өөрчлөгджээ. Таны баримтын арын 

  • найман орон тохирсон бол та 50 сая төгрөг,
  • долоон орон тохирсон бол та 10 сая төгрөг,
  • зургаан орон тохирсон бол та 5 сая төгрөг,
  • таван орон тохирсон бол та 1 сая  төгрөг,
  • дөрвөн орон таарсан бол 200 мянган төгрөг,
  • гурван орон тохирсон бол та 50 мян төгрөг хожих юм байна.

Энэхүү өөрчлөлт нь 2018 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр явагдах 2017 оны 12 дугаар сарын 01-31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй юм.

Сонирхуулахад НӨАТ-ын сугалааны тохирлын азтангуудын 90 хувь нь 20 мянган төгрөг хождог ажээ.