НҮБ-ын дээд албан тушаалтан Пхеньянд айлчилж Гадаад хэргийн дэд сайдтай уулзаж байна. Талууд Аюулгүйн зөвлөлөөс Солонгосын хойгт тавьсан хоригийн талаар санал солилцох аж. НҮБ-ын Улс төрийн асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн орлогч дарга Жеффри Фэльтмэн энэ лхагва гарагт Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Гуктэй уулзжээ. 

Ноён Пак уулзалтын эхэнд шударга ярилцах хүслээ илэрхийлсэн ч юу ярилцаж ямар зөвшилцөлд хүрсэн нь одоогоор тодорхойгүй байна. Ноён Фэльтмэн Умард Солонгосын Гадаад хэргийн сайд И Ён Хотой уулзах төлөвтэй байгаа. Умардаас иймэрхүү уулзалтад хоёр л зүйл хэлдэг. Нэгдүгээрт, цөмийн бөмбөгийг тусгаар тогтнолоо хамгаалах зорилгоор бүтээж байгаа. АНУ өөрсдөө ч цөмийн бөмбөгтэй байж бусдын эрхэнд ийн халдахгүй байх. Хоёрдугаарт, Умардын ашиг сонирхлыг үл хүндэтгэн хориг тавьж байгаа нь шударга бус явдал. 

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун төмс боловсруулах үйлдвэрээр зочлож буйг дотоодын олон нийтийн сувгаар харуулжээ. Ноён Ким сүүлийн үед тариалан, аж үйлдвэрүүдээр их зочлох болсон нь гадаадын хоригоор далайлгуулахгүйг харуулах гэсэн үйлдэл гэж олон улсын ажиглагчид үзэж байна.