НҮБ-ын коммисс Умард Солонгос хүний эрхийг “уландаа гишгиш” байгааг буруушаасан тогтоол баталж, үүнийгээ даруй засаж залруулахыг шаардлаа. Япон болон Европын холбоо хамтран ийм утга бүхий тогтоолын төсөл гаргаж 2005 оноос хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гуравдугаар коммисст өргөн барьжээ. 

НҮБ дэх Умард Солонгосын биет төлөөлөгч Жа Сүн Нам тогтоолын төслийг батлахаас өмнө л эсэргүүцэж, шүүмжилж “Аюулгүйн зөвлөлөөс Умардад тавьж буй хориг, тогтоолууд хүний эрхийг зэрлэгээр зөрчиж байгаа хэрэг” хэмээсэн. Харин НҮБ дэх Японы биет төлөөлөгч Коро Бешшо Умард нөөц баялгаа ард түмнийхээ төлөө бус, цөмийн зэвсэг, пуужинд зориулсаар бйагааг хэллээ. 

Сүүлд гаргасан тогтоолыг гишүүдийн санал хураалтгүйгээр энэ мягмар гарагт баталсан юм. Учир нь Хятад, Оросоос бусад гишүүн орны төлөөлөгчид дэмжиж буйгаа илэрхийлжээ. Умардын төлөөлөгч тогтоолыг батлахаас өмнө танхимаас гарч явсан гэв.