УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд нүүрс тараалаа. Тэрбээр “Утаагүй зуухаар бизнес хийхээс илүүтэй иргэдийнхээ дулаан өвөлжихөд санаа тавих нь чухал байна” гээд тус хорооны иргэдэд таван портер машин нүүрс тараасан байна. Н.Учрал гишүүний хувьд УИХ-аар утааны асуудлыг хэлэлцүүлэхэд утааг халаагуур хэрэгсэлээр биш гэр хороололд цахилгааны хөнгөлөлтийг бодитой болгож цаашид шингэрүүлсэн хийг хэрэглэх аргаар утаатай тэмцэх шийдлийг дэвшүүлж байсан юм.

Мөн тэрбээр шөнийн тэглэлт бол иргэдэд хүртээлгүй, үр дүнгүй арга хэмжээ гээд “Шөнийн тэглэлт нэрийдлээр хуурч ард иргэдийг өрөнд оруулж байгаа асуудлаар Эрчим хүчний сайдад хандана” гэв.