УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ. Өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалттай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Учрал санал хэллээ.

Тэрээр "Харилцаа холбоо, радио долгион, шуудангийн тухай Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын суурь гурван хуулийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр хийвэл сайн байна. Яагаад вэ гэхээр, араас нь цахим мэдээллийн аюулгүй байдал зэрэг чухал хуулиуд орж ирэх шаардлага үүсээд байгаа. Тэгэхээр энэ суурь 3 хуулийнхаа анхны хэлэлцүүлгийг хийчихвэл цаг алдахгүй хуулиа батлаад, мэдээллийн аюулгүй байдлын хууль, өгөгдөл хамгааллын хуулийг Засгийн газраас өргөн бариад хуулиудыг багцаар нь батлах нэн шаардлагатай байна.

Сүүлийн өдрүүдэд байнгын хорооны хурлаас зарим хүн буруу мэдээлэл аваад, сошиаль орчинд регистрийн дугаараа бүртгэж суурь эрхэнд халдлаа гэсэн буруу мэдээлэл цацаад байна. Мобайл ID үүсгээд, гар утасны дугаараа фэйсбүүк буюу олон нийтийн сүлжээнд орох эрх зүйн зохицуулалт хийсэн. Энэ зохицуулалт батлагдах юм бол олон улсын глобал компаниудтай яриад, зөвшилцөөд гар утасныхаа дугаараар олон нийтийн сүлжээнд ордог ажлыг зохион байгуулах асуудлыг энэ хуулинд тусгасан. Түүнээс биш ямар нэгэн байдлаар олон нийтийн сүлжээнд хүн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх суурь эрхийг хөндсөн ямар ч зохицуулалт хийхгүй. Гол нь гар утасны дугаар буюу мобайл ID-тай болъё гэж салбарынхан үзэж байгаа. Энэ хуулиа 3 хуулиа нийгэмд зөв ойлголттойгоор батлаад, мэдээллийн аюлгүй байдлыг хадгалах, хамгаалах ажлаа яаралтай зохион байгуулахгүй бол аюулгүй байдлын түвшин нэн эмзэг байдалтай байна гэсэн мэдээллийг Үндэсний аюулгүйн зөвлөлөөс хүртэл мэдэгдсэн" хэмээлээ.