Нэгэнтээ болоод өнгөрсөн зүйлийг өөрчилж чадахгүй ч засч залруулах түг түмэн боломж бий. Харин үүнийг олж харах, өөрчилж шинэчлэх нь таны сэтгэлгээ, өөрчлөе гэсэн сэдэл санаачилгад л бий. Тэгвэл урам зориг өгөх, өөрийг тань цоо шинэ хүсэл тэмүүлэлд хөтлөх нэгэн номыг уншигч танд санал болгож байна. Энэ бол зохиолч, сэтгүүл бүсгүй Лариса Парфентьевагийн "Амьдралаа өөрчлөх 100 арга" ном юм. Тус номонд амьдралаа өөрчлөхөд танд туслах асуултын хариулт, дагаж мөрдвөл зохих 100 дүрмийг багтаасан болно.

Эдгээр түүх, аргууд амьдрал дээр батлагдсан бодит туршлагууд болно. Чухам хичээл зүтгэлийн ачаар бидний авьяас гэж ойлгодог зүйл хэрхэн дэлгэрч цэцэглэдэг талаар баримттайгаар бичжээ. Тэгэхээр хэн нэгний амжилтыг лав авьяас руу нь чихэж өөрийгөө зөвтгөж болохгүй нь, харин хүсч тэмүүлсэн зүйлдээ цаг зав, зүрх сэтгэлээ зориулсан гэдгээр л хэмжих талаар энэ номоос уншаарай. 

Ерөөс амжилтын тухай  уншиж залхсан хүн бүхэнд бид энэ номоо зориулж байна. Яагаад гэвэл зохиогч номондоо зөвхөн өөрийгөө хүчлэн юу ч хамаагүй хийх тухай бус, хэрхэн жинхэнэ хүсэл мөрөөдлөө олж, дотоод “би”-гээ чөлөөлөн,амжилтын төлөө хэрхэн зүтгэн тэмүүлэх нарийн жорыг өгүүлсэн болно. 

Магадгүй нэг ажлыг эхлүүлсэн ч хэд хэдэн удаа шантарч ухарсан, чухам ямар ажилд дуртайгаа, дотор хүн нь чухам юунд тэмүүлдэг талаар мэдэхийг хүссэн хэн бүхэнд энэ ном өчүүхэн атугай туслана гэдэгт бид итгэж байна.

Өөрийгөө хүчилж бус чин зүрхний дуудлагаар, нүдээрээ бус оюун тархиндаа шингээн унших “Амьдралаа өөрчлөх 100 арга ном”-ыг өргөн барьж байна. Номын хуудсыг эргүүлээд хэсэг хугацааны дараа хэрхэн амьдралаа өөрчлөхийг олж мэдэцгээе. Таны амьдралд өөрчлөлт гарна гэдэгт бид эргэлзэхгүй байна.


  • Интерном их дэлгүүр, Номин супермаркетын бүх салбаруудаар борлуулагдаж байна
  • Захиалгын утас: 88187875
  • Peak publishing