Холливудын жүжигчин Жонни Депп Германы нийслэлд Regent  зочид буудалд буух үеэрээ фэнүүдтэйгээ таарч гэрэл зураг авахуулан, гарын үсгээ зурсан байна.

Огцом жингээ хаяж турсан түүнийг зарим фэнүүд нь таниагүй ажээ. Алдарт жүжигчин архи, хар тамхинд хэтрүүлэн хэрэглэх зуршил нь ямар нэгэн өвчтэй болгосон байж болзошгүй талаар https://www.dailymail.co.uk дурьджээ.

Жонни Деппийн хацар нь хонхойж, хүзүү нь гүрдийсэн зургийг харсан фэнүүд нь санаа зовнисон олон зурвасыг  бичиж үлдээсэн байна. Тухайлбал "Тэр лав ямар нэгэн өвчтэй болсон байх", "Тэр хэтэрхий туранхай болчихож" гэх мэт зурвасуудыг бичжээ.