Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зарим аймагт гарсан шүлхий, хонины цэцэг өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөр болон тэдгээр голомтод ажилласан албан хаагч нарт томилолт, урамшуулал олгох шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт 2017, 2018 онд гарсан шүлхий, хонины цэцэг өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөр, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймагт болсон гамшгийн хохирлыг арилгах, сэргээн босгох, гамшгийн голомтод ажилласан алба хаагч, иргэдийн томилолт, урамшуулал зэрэгт найман тэрбум төгрөг олгохоор болов.