Бүсгүй цайвар хүрэн өнгийн үстэй, сэтгэл татам инээмсэглэдэг бөгөөд миний харж байсан хамгийн сайхан саарал ногоон өнгийн нүдтэй. Би энэ харцыг тоохгүй байж чаддаггүй. Түүний нүд рүү хараад л баймаар. Учир нь түүний нүд маш нууцлаг. Харин би маш сониуч. Тиймээс илүү ихийг мэдэхийг хүсэж байна.

Гэхдээ би түүний нүдрүү харахгүй байхыг хичээдэг. Би үүний оронд билльярдын ширээ рүү харж, дараагийн цохилтоо бодож буй мэт дүр эсгэдэг. Би түүнийг өөр тийш хартал ширээ рүү ширтсээр байдаг. 

Би түүний харцнаас айсандаа биш харин миний найз Чадын өчигдөр танилцсан бүсгүй байж болзошгүй учир. Түүний хэлсэнээр тэр хоёр гайхалтай шөнийг өнгөрөөсөн. 

Харин түүний харц миний харцтай тулгарах үед өрсөлдөгч маань «Найз минь чи цохих юм уу? Чиний цохих ээлж ирээд 5 минут болж байна» гэв. 

Харин би энэ үед үргэлжлүүлэн бодсоор. «Тэр хүүхэн мөн гэж үү? Үгүй ээ энэ бүсгүй тийм байх боломжгүй». Харин надад удаан бодох шаардлага гарсангүй. Өрөөнд Чад орж ирэн намайг «Марк гарья, чамайг нэг хүнтэй танилцуулмаар байна» гэсэн юм. Харин би түүний араас гал тогооны өрөө рүү орох үед нөгөө бүсгүйтэй таарав. Чад «Эйнжел танилц. Энэ бол миний найз Марк».

Би инээмсэглэн, хачин хачин инээсэн.

Яагаад гэвэл тэр Чадын ярьсан шиг бүсгүй биш. 

Хэдэн цагийн дараа үдэшлэг уйтгартай болж эхэлсэн. Гэхдээ хөгжимчид тоглосоор, зураачид зураг зурсаар л. Харин Эйнжел бид хоёр бүжиглэсээр.

«Чи ядраагүй биз?» - хэмээн би асуулаа.

«Үгүй ээ» гэж Энжел хариуллаа. «Би бүжиглэх дуртай. Бүжиглэж байхдаа би өөрөөсөө хэд дахин өсөж, намайг эргэлзүүлдэг зүйлс алга болдог. Гайхалтай үдэш байлаа. Би өөрийн хүссэнээр, өөрийнхөөрөө чамтай маш удаан бүжиглэж чадлаа».

Би түүнтэй бүжиглэж, бөмбөрчин бөмбөрдөж, гитарчин гитараа тоглож, зураачид зургаа зурсаар. Харин бүжгийн тайлбайд зөвхөн бид хоёр үлдэж. Бид хоёр үргэжлүүлэн бүжиглэсээр.

Бид бие биенээ тэврэн бүжиглэж байх үед бүсгүй «Бид хоёр нүцгэлсэн юм шиг санагдаж байна. Бид хоёр ч биш бөмбөрчин, гитарчин, дуучин, зуурчид бүгд. Энэ өрөөнд байгаа бүх хүн нүцгэлсэн бас эрх чөлөөтэй» гэжээ.

Би инээмсэглэн түүнд түүнтэй санал нэг байгаагаа хэлсэн. «Бид нүцгэн. Бид эрх чөлөөтэй».

Нүцгэлэхийн тулд бүрэн хувцасаа тайлах хэрэггүй гэдгийг би мэднэ. Учир нь таашал, гайхалтай мэдрэмж бие биедээ уусаж чаддаг. Хэрэв бид үүнийг хийж чадвал бид бүх дэлхийн өмнө өөрийгөө нүцгэлж чадна. Энэ мэдрэмжийг секстэй ч зүйрлэх боломжгүй.

Хоёр хүн бие биедээ өгч чадах гайхалтай мэдрэмж бол секст бараг хамаагүй бол хайр, сэтгэл, итгэл, таашалд илүү ихээр хамааралтай юм.

Би энэ түүхийг өөрт сануулахын тулд та бүхэнд ярьж өгсөн юм. Би гоо үзэсгэлэн, амттан, яриа, хүмүүс, бидний эргэн тойронд болж буй бүхий л зүйлийг санахыг хүссэн юм. Эрх чөлөөтэй, нүцгэн байх мэдрэмжийг дахин санахыг хүссэн юм. Учир нь би энэ олон ажлын дунд мартдаг. Байгаа бүх зүйлдээ, миний хамарны өмнө байгаа зүйлсд талархахаа мартдаг. Тиймээс өөрийн амьдралын гайхалтай шөнийн талаар ярьсан юм. Би тэр үед 100 хувь өөрийнхөөрөө байж чадсан. Тэгсэнээр тэр шөнө миний амьдралыг бүрэн өөрчилсөн юм.

Та бүхэнд энэ 7 түүх таалагдсан уу? Тэгвэл таны амьдралыг эдгээр түүхүүд яаж өөрчилж болохыг бодоод үзээрэй. 


Өмнөх нийтлэл: 

Амьдралын утга учир юунд байна вэ? (Түүх 1)

Бидний түүх бидний зогсонги байдалд байлгах үе (Түүх 2)

Шилэн аягны жин (Түүх 3)

Ганцхан балга (Түүх 4)

Өөрийгөө ганцаардмал, хаягдсан мэт мэдрэх үед хаашаа явах вэ? (Түүх 5)

Бидний хайж байсан зүйл (Түүх 6)