Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр буюу энэ сарын 25-нд нийслэлийн бүх иргэдийг хамруулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулж эхэллээ. 

Дадлага сургуулийг өнөө өглөө 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулж буй тулэнэ үеэр Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг түр зогсоолоо.

Зарлан мэдээллийн дуут дохио 08:00 цагт дуугарах ба дуут дохио дуулдаагүй байх нь хамаагүй 08:00 цаг болсон  бол иргэн та гэрээсээ гараад өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарна.

Аюулгүй талбайд очихдоо газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа авч ирж, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлэн, дадлага сургуулилтад оролцсон талаарх бүртгэлээ хийлгэх юм. Энэ өдрийн ажил 10:00 цагт эхэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.