Гашуун сухайтаас Ганц мод боомт руу нүүрс тээвэрлэдэг жолоочид хил дээр 14 хоног оочерлодог болов. Учир нь хил гаалийнхан шалгалтаа чангатгаснаас үүдэлтэй гэсэн тайлбарыг өгчээ. Тавантолгойгоос хилийн боомт хүртэл 250 км байдаг. Харин 160 км нь нүүрс ачсан тээвэрчид оочирлон зогсож байгаа юм. Жолооч нарын хэлж байгаагаар өмнө нь 30-40 км оочер үүсдэг байсан нь хэвийн үзэгдэл байв. Өмнө нь өдөртөө 1500 машин хилээр нэвтрүүлдэг байхад одоо 500 ч хүрэхгүй болтлоо удааширчээ.Үүнээс шалтгаалан нүүрс тээврийн жолоочид жагсаж, гаалийн шалгалтыг хурдлуулж, хилээр нэвтрүүлэх байдлыг хурдлуулахыг шаардлаа.
66.181.160.77
Хариулах 2018.11.20
Энэ их урт дарааллаас гадна эрүүл ахуйн шаардлага хангаагүй өмхийрч муудсан түүхий, хүйтэн хоол хүнс авбал ав байвал бай гэж харьцдаг архи борлуулдаг иргэдэд өндөр шаардлага тавих шаардлагатай байна. мөн жолооны ангилалд тавигдах зохих шаардлагуудыг чанд сахих хэрэгтэй. B ангилалаа ч бүрэн барьж сураагүй байж шууд Е даруулан очдог залуус зөндөө. Үүний уршгаар жолоочийн ур чадвар, архидалтаас хамааран маш олон осол аваарт олон залуус амь эрсдэж байна..
0 0