Нүүрсний экспортийн хэмжээ энэ оны эхний найман сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 70 хувиар нэмэгджээ. Урд хөрш Хойд Солонгосоос нүүрс авахаа больсон, дэлхийн зах зээл дээр нүүрсний эрэлт өссөн гэх мэт шалтгаан манай улсын нүүрсний экспортыг огцом өсөхөд нөлөөлсөн байна.