Хүн бүр депресс буюу сэтгэл гутрал гэж юу болохыг мэддэг бөгөөд ихэнх нь үе үе тийм байдалд ордог. Энэ үед сул дорой, идэвхгүй болж, найз нөхөд гэр бүлийнхэндээ гомдоллож, бүх зүйлээс залхаж байна хэмээн ярьдаг. 

Сэтгэл гутралд орсог хүмүүс “надад уйтгартай байна”, “надад юу ч тус болохгүй», «би амьдралын утга учрыг ойлгохгүй байна» хэмээн ярьдаг. Депресс буюу сэтгэл гутралтай хүн амьдрах сонирхолгүй, уур уцаартай болж, ямар нэгэн зүйлд төвлөрч чадахаа больдог бөгөөд түүний гол дагуул  нь айдас, уйтгар гуниг. Гэвч сэтгэл гутралд орох нь ихэнх тохиолдолд тийм ч аюултай зүйл биш. Харин “нуугдмал” депресстэй хүн илүү аюултай. Тэр өөрийн сэтгэл гутралаа хэнд ч харуулдаггүй бөгөөд ихэнх тохиолдолд өөрөө ч сэтгэлд гутралд орсноо мэддэггүй байна. 

Тиймээс “нууцлагдмал” депресстэй хүнийг тодорхойлоход тус болох 15 шинжийг танилцуулж байна.

#1. Авьяаслаг

Нууцлаг депресстэй хүмүүс өөрийн сэтгэл, мэдрэмжийг урлагаар дамжуулж хэрхэн илэрхийлэхийг хамгийн сайн мэддэг.


#2. Амьдралаас юу хайж байгаагаа мэддэггүй

Тиймээс тэд хэзээ ч өөрийгөө төгс болгох үйл явц дээр зогсдоггүй. Тэд алдаагаа засахыг чухал гэж үздэг ч яах гэж алдаагаа засаж буйгаа ойлгохыг хүсдэггүй.


3. Ойрын хүмүүсээс зайлсхийдэг

Ойрын хүн гэдэг нь тэдний асуудлыг мэддэг хүн. Тэдний бодлоор хэрэв түүний асуудлыг мэдэж буй хүн түүнийг орхивол асуудал нь маш хүнд болсон гэж ойлгодог байна.


#4. Аз жаргалтай, эрч хүчтэй. Гэхдээ зөвхөн харагдах байдал нь...

Ийм төрлийн хүмүүс аз жаргалтай, идэвхтэй, эрч хүчтэй харагддаг. Гэхдээ зөвхөн өөрийн амьдралд хошуу дүрүүлэхгүй байхын тулд тэд ийм халхавчтай байдаг.


#5.  Өөрсдийн дутагдлаа мэддэг

Тэд өөрсдийн дутагдалаа мэддэг бөгөөд тэдгээр дутагдлаа хүлээн зөвшөөрдөг. Алдаа болгоноо тэд санадаг бөгөөд юунаас болж үүссэнийг сайн мэддэг.


#6.  Асуудлын талаар ярьдаг болов ч аяархан ярьдаг

Тэд хэнд ч ойлгомжгүйгээр өөрсдийн асуудлыг ярьдаг. Яг л ухаантай нэгэн ирж түүний асуудлыг нэг нэгэнгүй ярилцаж, ойлгож, гарах гарцыг зааж өгөхийг хүсдэг.


#7. Хайр хүлээдэг

Тэд ганцаардмал хүмүүс. Түүнийг ойлгож, хайрлаж, хүлээн зөвшөөрөх хэн нэгэн түүнд тус болж, депрессээс гарахад тус болно.


#8. Хоолны сонголт өвөрмөц

Нууцлаг депресстэй хүмүүс ихэнх тохиолдолд их, эсвэл бага иддэг


#9.  Нойрны хэм алдагдалтай

Депресситэй хүн өөрийн асуудал, занаа зовнилоос ангижирхын тулд маш хурдан унтдаг. Гэвч түүний унтах үе маш түгшүүртэй учир дороо сэрдэг. Харин зарим нэг нь илүү нойрмог, ядрангүй байдаг бөгөөд илүү ихээр унтдаг талтай.


#10.  Үргэлж тайвшруулах төхөөрөмж хэрэглэдэг

Эмчилгээний үүднээс зарим депресситэй хүмүүс тайвшруулах эм уудаг бол зарим нь сэтгэлзүйн эмчилгээнд хамрагддаг.


#11.  Хэт наалдамхай

Депресситэй хүмүүс ихэнх тохиолдолд ямар нэгэн зүйл тоолох (номын хуудас, гудамжинд явж байгаа хүмүүс), хөмсгөө хөдөлгөх (уруул, хүзүүгэхмэт), ямар нэгэн зүйл тогшдог.


#12.  Салалтад эмзэг ханддаг

Өвчтэй хүмүүсийн хувьд гэр бүл, найз нөхдийн харилцаа нь аврах тойрог болж хувирдаг. Гэвч тэд хайртай хүмүүстээ асуудлаа хэлэх үед тэд өөрөөс нь нүүрээ бууруулна хэмээн боддог. Тиймээс тэд хайртай хүмүүсээсээ холдож, салахыг хүсдэггүй учир бүх зүйлээ нуудаг.


#13.  Сэтгэцийн өвдөлт мэдрэх магадлалтай

Депресситэй хүмүүс сэтгэцийн өвдөлтөд өртөмтгий байдаг. Жишээлбэл, шүдний өвдөлт. Харин шүдний эмчид хандаж үзүүлсний дараа ямар ч өвдөлтөгөөгүй, бүх зүйл сайхан байдаг.


#14.  Дэмжлэг хайдаг

Зарим тохиолдолд депресситэй хүн дотны н хүндээ сэтгэлийн хямралтай байгаа тухайгаа далд утгаар илэрхийлдэг.


#15.  Үргэлж өөрийн үйл хөдлөлийг харуулсан ямар нэгэн түүх зохиодог

Нууцлаг депресситэй хүн үргэлж хүнд хэцүү нөхцөлд байдаг. Тэдгээр нь түүний амьдралд сөрөгнөлөө үзүүлдэг.

Жишээлбэл, найз нөхөдтэйгөө уулзахаар тохирсон цагтаа гарах гэтэл айдас, түгшүүр мэдрэх үе байдаг учир тэд уулзалтаас зугтаж, очиж чадахгүй гэдгээ хэлдэг.