"Очир" төвд 13 настай охин амиа алдсан хэрэгт сэжиглэн шалгаж буй Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөө орой боллоо.

Яллагдагч  Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт хийхээр товлолоо.


Энэ нь шүүх хуралдаанд бэлтгэх урьдчилсан хэлэлцүүлэг учир яллагдагчийн гэм буруу, хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэхгүй журамтай.


Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар