Харахад ердийн л нэг гэмгүй зураг. Эрэгтэй нь үнээгээ саах зуур эмэгтэй нь, магадгүй түүний эхнэр нь, хоёр тугалыг нь татаж өгч байна. Хэрэв та нүүдлийн Монгол малчин л биш бол, энэхүү зураглалыг дүр оноож, шинж чанар тодорхойлохдоо ашигладаг олон өнгөт дурангаараа “энгийн” гэж тэмдэглэх болов уу. Эрэгтэй хүн малаа маллаж, эмэгтэй нь цагаан идээгээ боловсруулна. Эрэгтэй хүн нь ан хийнэ, харин эмэгтэй нь гэрийн ажлаа нугална. Гэтэл байзаарай, эрэгтэй хүн үнээ сааж байна гэнэ ээ?

Түүх, соёлынхоо төв нь болсон мал аж ахуйтай, малчид нь мал сүрэг, тал нутгийнхаа үр шимийг хүртэж амьдардаг энэ улс руу нэг онцлон харъя. Тэгвэл энэ зураг хамгийн хүчтэй шимийн архинаас ч илүү мансууруулах шидтэй мэт санагдах болох. Уламжлалаараа бол үнээ саах нь эмэгтэйчүүдийн хийдэг ажил учраас эрэгтэй хүн, ялангуяа Казак үндэстний цөөнхийн дунд “эрэгтэй хүн үнээ сааж болохгүй” гэсэн цээрийг эвдсэн энэхүү зураг нь Азийн хөгжлийн банкнаас Ядуурлыг Бууруулах Японы Сангийн санхүүжилтээр жендэрийн хэвшмэл ойлголтыг эвдэх зорилготой зохион байгуулсан уралдаанд хоёрдугаар байр эзэлжээ.

Дэд байр эзэлсэн энэхүү зургийг чухамдаа юу чимэв? Магадгүй жендэрийн үүргийг бүдэгрүүлсэн энэ завшааныг буулгах азтай агшин зурагчинд тохиосон байж болох, эсхүл тэр сэтгэлгээний өөр нэгэн агшинг олж анзаарсан байх. 

Магадгүй бүр төлөвлөж хийсэн ч байж болох талтай. Жендэрийн тэгш бус байдлын талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг тодорхойлохоор Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаанаас харахад Монголчуудын дунд жендэрийн хэвшмэл ойлголт хүчтэй хэвээр байна. Энэ фото зураг хэдийгээр хагарлын шугамыг олсон ч, Рихтерийн шаталбар нь жендэрийн харилцаа өөрчлөгдөж, эрх тэгш байдлын газар хөдлөлт болох хэмжээнд хараахан хүрээгүй байна.

Жендэрийн хэвшмэл ойлголт нь эрэгтэй, эмэгтэй хүйсийн онцлог шинжид тулгуурлан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд жишээлбэл ямар ажил мэргэжил илүү зохимжтой байдаг талаарх өрөөсгөл бөгөөд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн үзэл юм. 

Судалгааны үр дүнгээс харахад орчин үеийн Монголын нийгэмд хамгийн ихээр давамгайлсан жендэрийн хэвшмэл ойлголт нь хүүхэд өсгөн хүмүүжүүлэх болон гэр бүлийн динамикаас ихэнхдээ үндэстэй байгаа нь онцлог байна. Жишээлбэл:

  1. Хөвгүүд, мөн үүнээс үндэслээд эрчүүд уйлдаггүй.
  2. Охид, эмэгтэйчүүд гэрийн ажил хийж, ар гэрийхнийгээ асран халамжлах үүрэгтэй.
  3. Эрэгтэйчүүд болон хөвгүүд байгалиасаа сахилгагүй бас замбараагүй.
  4. Охидууд хөвгүүдээс илүү хичээнгүй, сурах эрмэлзэлтэй.
  5. Хөвгүүд ямар ч нөхцөл байдлыг даван туулж чадна, тиймээс тэдэнд дээд боловсрол хэрэггүй.
  6. Охид, эмэгтэйчүүд өөрсдийн гадаад үзэмжинд анхаарах ёстой.

Азийн хөгжлийн банк болон Ядуурлыг Бууруулах Японы Сан Монгол улс дахь жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд дэмжлэг үзүүлж байна.

Хээр талд ч бай хотод ч бай, говь цөлд ч бай халуун орны ширэнгэн ойд ч бай, хэвшмэл ойлголтыг хаана ч байсан таамаглаж болохоор байдаг. Хэвшмэл ойлголтын уршгаар эмэгтэй, эрэгтэй хүмүүс өөрийн чадвараа дутуу үнэлж, хөгжүүлж, хүрч болох амжилтаа урьдчилан тодорхойлж, хязгаарласнаар амьдралын төлөвлөгөө, сонголтод нь нөлөөлж байна.

Эрэгтэй хүн үнээ сааж байгаа жирийн л нэг зураг юм шиг боловч, үнэн хэрэгтээ бол хэвшмэл ойлголтоос үүдэлтэй адармаатай түүх юм. Тал хээр нутагт цаг агаарын нөхцөл хүнд ширүүн боловч эрэгтэй хүн бол ноён нуруутай тэмцэгч, хүндрэлийг даван туулах чадвартай гэж ойлгогддог. Тэд мал маллаж, мал сүрэг эзэмшихийн зэрэгцээ хөрөнгө нь мал сүргийнхээ тоо толгой болон Монгол гэрийнхээ ханын тоогоор хэмжигддэг.

Эрэгтэй хүмүүс өөрийн мал сүрэг, гэр орноо зөвхөн өөр шигээ тэсвэр хатуужилтай хөвгүүддээ өвлүүлж үлдээдэг ба хэрэв хөвгүүд нь энэ бүхнийг өвлөн авч хөдөөгийн амьдралыг даван туулна гэж байгаа бол байгалийн ухаан, математик, уран зохиолын хичээлд суух хэрэг байна гэж үү?

Малчны хүүхдүүд 6 настайгаасаа сумдын сургуулийн дотуур байранд амьдрах шаардлагатай болдог. Охид угаасаа л сурах эрмэлзэл ихтэйд тооцогдож, дээр нь хөрөнгө өвлөж авах боломж нь бага тул эрдэм номын мөр хөөх болдог байна. Ээжүүд нь сургуульд сурч байгаа хүүхдэдээ ойр байхын тулд жилийн дийлэнх хугацааг суурин газарт өнгөрөөнө. Энэ үед хэн нь тэгээд үнээгээ сааж байна вэ гэсэн асуулт урган гарч ирж байна.

Монгол улсын 3.2 сая хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотод түүх үргэлжилсээр. Энд цалин багатай боловсрол, эрүүл мэндийн салбарт нийт ажилчдын 86-аас дээш хувийг эмэгтэйчүүд бүрдүүлэхийн сацуу нөгөө л хэвшмэл ойлголтоос болж ар гэрийхнийгээ асарч халамжлах, гэр орноо цэвэрлэх зэрэг ажлууд эргээд тэдний л нуруун дээр ирдэг. Багшийн ажлын талаарх нийгмийн үнэлэмжийн улмаас хөвгүүд боловсролын чиглэлээр суралцах нь бага хэвээр байна.

Сэтгүүлчид жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд нөлөөлж чадна.

Энэхүү түүхийн учрыг олохын тулд олны дунд нийтлэг байдаг жендэрийн хэвшмэл ойлголтуудыг тодорхойлж, хаанаас эхтэй, хэний дунд илүүтэй байгааг судалсан бөгөөд гурван сарын хугацаатай олон нийтийн хэвлэл мэдээллийн аяныг зохион байгуулсан юм. Хэвшмэл ойлголт нь ихэнхдээ санаатай бөгөөд санамсаргүй байдлаар айл өрхүүдэд үүсэж, сургууль болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин нийгмийн дунд улам түгэн тархдаг тул эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд энэ чиглэлийн мэдээлэл өгөх нь чухал. Түүнчлэн сэтгүүлчдийн бичиж буй өгүүлэлдээ хандах хандлага, бүтээлээрээ дамжуулан хэнийг ямар байдлаар илүүтэй тодотгох вэ гэдгээс хамаарч олон нийтийн дунд тогтсон үзэл бодол, сэтгэлгээнд нөлөөлөх боломжтой юм.

“Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо” сэдэвт сэтгүүл зүйн бүтээлийн уралдаанд оролцохдоо Өнөөдөр сонины сэтгүүлч Хайдавын Уянга Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Баттүшигийн Нарангэрэл бүсгүйг сонгожээ. Б. Нарангэрэл бүсгүй аяга угаагч, тогоочийн туслах мэтийн ажил л олдоно байх гэсэн бодолтой байлаа. Нарангэрэлийг бага байхад нь унжийж, уруу царайлсан байхыг нь өвөө нь харвал “Өвчинд шаналсан хүн шиг яагаад толгойгоо ганзагалаад байгаа юм” хэмээн эрүүг нь хуруугаараа өргөж өгдөг байсан нь түүнд бага насны хүчтэй дурсамж болон үлдээж, өөртөө итгэл итгэлийг нь нэмэгдүүлж өгсөн байна.

Нарангэрэл харин гагнуурчин болж, дараа нь агуулахад сэрээт ачигч ажиллуулж байв. Мэдээж хамт олон дундаа шилдэг нь. Тэрбээр одоо, сэтгүүлч Уянгын дүрсэлснээр “хоёр давхар байшингийн дайтай өндөр, дунд зэргийн амины орон сууц шиг том” Комацү 930 аварга ачааны машиныг жолооддог. Зэрэг буурч агуулахын ажилдаа буцаад очихвий хэмээн эмээж, Нарангэрэл бүсгүй бие давхар болсноо эхэндээ нууж байв. Гэсэн ч, цаг агаарын ямар ч нөхцөлд Говийг хөндлөн гулд туулан өдөр бүр 300 тонн хүдэрийг 600 тонны машинаар зөөх түүнийг хэн ч буруутгаагүй юм.

Үнээгээ саах ч бай, аварга машин жолоодох ч бай, ямартай ч тектоникийн давхаргад бага ч болов өөрчлөлт гарч эхэлж л байна.