"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын  "CBS" телевизийн шинэ шоу нэвтрүүлэг “The world’s best” шоунд оролцож байгаа билээ.

Тэрбээр эхний шатандаа Жорж Стрэйт (George Strait)-н "Amarillo By Morning" хэмээх дууг дуулж, үндсэн гурван шүүгчээс хамгийн дээд буюу 45-50 оноог авч чадсан. Энэ үеэр классик коунтри дууны эхний бадгийг Америкийн өмнөд зүгийн аялгаар дуулж шоуны шүүгч Рү Паул, Дрью Барримор, коунтри дууны домог болсон Фейт Хилл нарыг гайхшруулсан билээ.

Энэ удаад О.Энх-Эрдэнэ Josh Turner-ын "Your Man" дууг дуулсан бол өрсөлдөгчид нь Лидиан Моцартын "Turkish March"-г нүдээ боон тоглож сонирхуулсан байна.  Дүн гарахад манай улсын оролцогч О.Энх-Эрдэнэ 10 оноогоор ялагдан тэмцээнийг орхихоор болсон байна.

О.Энх-Эрдэнэ Josh Turner-ын "Your Man" дууг хүлээн авна уу