“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээрсарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.  

 Иймд ИРГЭН та ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж дараах арга хэмжээг авна уу.

  • Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг унтраалгүй ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуурыг хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа яндангийн оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Түймрийн аюултай үед гэр, байшин, майхан, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
  • Насанд хүрээгүй хүүхдийг шүдэнз, асаагуураас хол байлгах
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэж, өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.