Израиль, Палестин улсын олон мянган эмэгтэй бүс нутгийн энх тайвныг шаардан Йордан голын эрэг дагуу жагсаж байна. Дээрх хоёр улс Йерусалим дахь Ариун газрыг булаацалдсаар олон жил болсон. Тус эмэгтэйчүүдийн иргэний бүлгэм 2014 онд болсон 50 өдрийн дайнаас 2100 палестин хүн, Израилийн 70 цэрэг амиа алдахад байгуулагджээ. Тэд жагсаалаа өнгөрсөн сард эхлүүлсэн байна. 

Өнгөрсөн ням гарагт Израиль, Палестины 5000 гаруй эмэгтэй цагаан хувцас өмсөж, энх тайвны төлөө дуулжээ. Цус урсгахаа болихыг уриалахад Еврей, Араб болон өөр олон эмэгтэй дуу хоолойгоо өргөсөн гэж бүлгэмийн гишүүд хэллээ.