2018 онд ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон. 

Есдүгээр сарын 30-ны байдлаар 33.3 мянган га-г ангилан хадаж, 75.3 мянган га-гаас 107.6 мянган тонн үр тариа, 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн төмс, 6 мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний ногоо, 11,8 мянган га-гаас 33,3 мянган тонн тэжээл, 6,3 мянган га-гаас 5 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 22 хувь, төмсний 81,1 хувь, хүнсний ногооны 73 хувь, тэжээлийн 21 хувь, тосны ургамлын 11 хувийг тус тус хураан аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалт дунджаар 42 хувьтай явагдаж байна. 

Есдүгээр сарын дунд, адагт үүссэн цаг агаарын хүндрэлтэй үед ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, ургацаа хаягдал багатай хураахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардагдах шатахууныг ТЭДС-ийн салбаруудаар дамжуулан 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, налсан тариа хураахад зориулж, орон нутгаас захиалга авч, ОХУ-аас 1500 орчим иш өргөгчийг нийлүүлээд байна.


Эх сурвалж: ХХААХҮЯам