ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ыг Умард Солонгосыг өдөж, уурыг нь улам хүргэх гээд байна хэмээн буруутгалаа. Ноён Лавров энэ пүрэв гарагт Беларуст байхдаа сэтгүүлч нарын асуултад хариулжээ. Тэрбээр Америкийн НҮБ дэх биет төлөөлөгч Никки Хэйлигийн хэлсэн үгнээс эш татсан юм. Хатагтай Хэйли бүх улс орныг Умард Солонгостой харилцаагаа таслахыг уриалсан билээ.

Хатагтай Хэйли НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралд оролцсон. Ноён Лавров түүнээс эсрэг байр суурьтай байгаа, Америкийн сүүлд хийсэн үйлдэл Умардыг илүү тэрслүү зүйл хийхэд хүргэхийг хэллээ. Түүнчлэн америкчууд Умард Солонгосыг устгах шалтаг хайгаад байгаагаа тайлбарлах хэрэгтэй. Асуудал ийн хурцадсаар буйг ноён Лавров олон хоригтой холбосон юм. 

Оросын нам бус доод танхимын төлөөлөгчид энэ даваа гарагт Солонгосын хойгт очиж асуудлыг шийдвэрлэхийг оролдож байна. Үүнээс л АНУ, ОХУ хоёрын эрс тэс арга барил, асуудалд хандах хандлага харагдана гэж олон улсын ажиглагчид дүгнэсэн аж. 

Дашрамд, Умард Солонгосоос энэ лхагва гарагийн өглөө хөөргөсөн Hwasong-15 пуужин Америкийн эх газрын хаана ч хүрэх чадалтай гэж дотоодын хэвлэл мэдээллээр дамжуулсан.