Дэлхийн улс орнуудыг амьжиргааны түвшингээр нь жагсаахад Орос улс нэлээд доогуур үнэлгээ авсан талаар ОХУ-ын zen.yandex.ru сайт нийтлэжээ. Тус нийтлэлийг орчуулан хүргэж байна.

"Албан ёсны хэвлэл мэдээллээр гаргахыг хүсэхгүй байгаа сонирхолтой баримтыг дэлгэж байна. Энэхүү баримт нь дэлхийн улс орнуудын хүн амын амьжиргааны түвшинг тодорхойлсон үнэлгээний жагсаалт юм. Үнэлгээг төрөөс ард иргэдэд өндөр чанартай эмийн бүтээгдэхүүнээр хангаж байгаа, зохистой цалин хөлс, үг хэлэх эрх чөлөөгөөр хангаж байгаа эсэх зэрэг олон шалгуураар дүгнэжээ.

ОХУ-д амьжиргааны түвшин Беларусь, Монгол, Казакстан  улсаас ч дор байна.

Тус жагсаалтад дэлхийн 142 орон багтсан ба ОХУ 61 дүгээр байрт оржээ.

1. Норвеги

2. Швейцарь

3. Канад

4. Швед

5. Шинэ Зеланд

6. Дани

7. Австрали

8. Финлянд

9. Нидерланд

10. Люксембург

11. АНУ

...

18. Сингапур

19. Хонг Конг

20. Франц

21. Япон

...

34. Польш

35. Чили

36. Эстони

...

51. Хятад

52. Тайланд

53. Хорват


...


57. Монгол

58. Беларусь

59. Мексик

60. Шри Ланка

61. Орос

62. Вьетнам

63. Узбекстан

64. Украин

...

140. Конго (DR)

141. CAR

142. Чад

Бид байгалийн баялаг хамгийн ихтэй, хамгийн "сүнслэг" улс. Гэсэн ч Беларус, Казахстан, Мексик, Монгол зэрэг улсуудын ард бичигдлээ гэжүү!

Үнэлгээг тогтооход ямар шалгуур ашигласан бэ?

Амжиргааны түвшин нь олон хүчин зүйлээс хамаардаг. Энэ нь бүтээгдэхүүн, барааны үнэ, боловсролын чанар хүртээмж зэрэг орно. 

Мөн төрөлт, нас баралтын хувь хэмжээ, дундаж наслалт, оршин суугчдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх зэргийг хардаг

ОХУ ийм доогуур үр дүнд хүрсэнд хэнийг буруутгах вэ?

Албанынхан хэвлэл мэдээлллээр баруунынхан, АНУ-ыг буруутгаж, тэд бидний нөөцийг булаахыг эрмэлзэж байгаа зэрэг шалтгуудыг тоочих болно. Гэхдээ дээгүүр албан тушаалтнууд нь өөрсдөө Европ, АНУ-д оршин суух эсвэл иргэн болох эрхтэй" хэмээн нийтлэжээ.



Эх сурвалж: https://zen.yandex.ru/