ОХУ-ын Красноярскийн хязгаарт Ми-8 нисдэг тэрэг осолдсоны улмаас 18 хүн амь үрэгджээ. Осол Игарка суурингаас 2 км зайд орон нутгийн цагаар 10:20 цагт болжээ. Мөрдөн шалгах хорооны мэдээлснээр, тус онгоцонд нисэх багийн 3 гишүүн, 15 зорчигч байсан аж. Энэ хэрэгт аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.
 
Нисдэг тэрэг хүн ам оршин суудаггүй газар осолдсон бөгөөд тус онгоцны хар хайрцаг хоёулаа олджээ.Техникийн доголдол юмуу нисгэгчид алдаа гаргасан байж болзошгүйн улмаас онгоц осолдсон байж магадгүй байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг