МОСКВА. /Interfax/. ОХУ-ын орчин үеийн Су-57 сөнөөгч онгоц тус улсын Хабаровскийн хязгаарт осолдсон тухай Интерфакс агентлаг энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

“Осол Зёмги нисэх буудлаас 111 км зайтай газар гарсан. Сөнөөгч онгоцны нисэгч катапультаар шидэгдэж амжсан. Түүнийг Ми-8 нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлсэн. Одоогоор ослын шалтгааныг тодруулж байна” гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Хабаровскийн хязгаарт осолдсон Су-57 сөнөөгч онгоц туршилтын нислэг хийж байжээ. Уг онгоцыг Амур дахь Комсомол хотын нисэх онгоцны үйлдвэрт үйлдвэрлэсэн бөгөөд тус үйлдвэрийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг