ОХУ дахь “Aбсолют” сүлжээ дэлгүүрээс Монгол Улс руу ачуулсан бүтээгдэхүүнүүд дотор хэд хэдэн төрлийн хориотой объект байсныг улсын хил дээр илрүүлсэн талаар тус улсын https://daily03.ru/ сайт мэдээллээ.

Тус сайтад мэдээлснээр "ОХУ-ын хил дээр Хорио цээрийн хяналтын алба, Буриад улсын хорио цээрийн хяналтын газрын Росселковнадзор дахь оффис нь Бүх Оросын ургамлын хорио цээрийн төвийн Буриадын салбарын мэргэжилтнүүдээс ирсэн мэдээг хүлээн авсан байна. 

Тэд Монгол Улс руу ачигдсан их хэмжээний бүтээгдэхүүнд хорио цээрийн объектыг илрүүлжээ.

Узбекистанд үйлдвэрлэсэн 37.2 кг жинтэй хушга болон хальсалсан газрын самарнаас цээрийн обьект буюу үр тарианы эрвээхэй (амьд авгалдай) олджээ. Үр тарианы эрвээхэй нь жижиг, мөнгөлөг далавчтай, бор өнгөтэй эсвэл бор толботой бөгөөд энэ нь янз бүрийн бүхэл үр тарианы хортон шавьж юм.

Түүнчлэн Санкт-Петербурги хот, Новосибирскийн бүс нутагт үйлдвэрлэсэн 612.8 кг гурвалжин будааны хэмхдэг амуунаас Монголд Улсад хориотой сөөгийг тогтоожээ. Энэ нь үр тарианы үржүүлэлт болон ургацыг бууруулдаг байна.

Мөн улаан буудай нь пестицид шавьжаар халдварласан байсан ба Саратов мужид үйлдвэрлэгдсэн 9 тонн үр тарианд зэрлэг ургамал олдсон. Энэ нь гүн үндэстэй хавар ургадаг зэрлэг ургамал бөгөөд бүх төрлийн хөрсөн дээр үндэслэгдэнэ. Тус ургамал нь хөрсний чийгшил, шим тэжээлээс үл хамааран ургадаг. Үр нь 20 жилийн турш хөрсөнд амьдрах чадвартай аж.


Эх сурвалж: https://daily03.ru/