ОХУ-д болж буй “Импортыг орлогч” үзэсгэлэнг өчигдөр үзэж сонирхсон Ерөнхий сайд Дмитрий Медведевт Орост үйлдвэрлэсэн "Inoi R7" загварын ухаалаг утас бэлэглэжээ. Тус утас гадаадын ямар нэг сервертэй холбогдоогүй гэдгийг үйлдвэрлэгч компанийн төлөөлөгч онцолсон бөгөөд тасралтгүй зургаан цаг ярих хүчин чадалтай, 11990 рублээр худалдаалагддаг аж.