ОХУ-ийн тангараг өргөх ёслолд уригдсан бүх зочид Кремлээс гаргасан хувцасны дресс-кодыг дагасангүй. Олны танил эрхэмүүд болон төрийн албан хаагчид жирийн хүрэм өмссөн харагдсан бол зарим эмэгтэйчүүдийн даашинзны загвар огт зохицохгүй байсан.

5-р сарын 7-нд болсон үйл ажиллагааны урилгыг хэдэн мянган хүн хүлээн авсан бөгөөд тус урилган дээр очих цаг, хувцаслалтыг (энгийн урттай даашинз, бараан өнгийн хослол, цэргийн дүрэмт хувцас) зааж өгсөн байжээ.  

Реп дуучин Тимати Кремльд улаан өнгийн хүрэм, саравчтай малгай өмссөн байсан бол байкерчин Хирург сорочканы дээгүүр свитер өмсөж гадуур нь хантааз өмссөн байжээ. 

Холливудын жүжигчин Стивен Сигал ёслолын арга хэмжээн дээр эхнэрийн хамт хүрэлцэн ирсэн бөгөөд тэд урилган дээрх заасан дүрмийг үл тоомсорложээ. Сигал чөлөөт, дорнын зүгийн, урт цамц өмссөн бол түүний гэргий Н.Эрдэнэтуяа Монгол үндэсний хувцас болох дээл өмсөн хүрэлцэн ирсэн байжээ.

Уран гулгалтын дасгалжуулагч Этери Тутберидзе Олимпийн аврага Алина Загитоватай хамт хүрэлцэн ирсэн бөгөөд арга хэмжээнд саарал өнгийн даашинзыг сонгон өмссөн байна. Гэвч даашинзны урт өвдөгнөөс дээгүүр урттай байсан.


 
 

 

 На инаугурации????????❤️#россия#инаугурация

 

A post shared by  Alina Zagitova (@azagitova) on

 

Ерөнхий сайдын гэргий Светлана Медведева ёслолд урт ханцуйтай цагаан өнгийн даашинз өмсөн хүрэлцэн иржээ. Хэвлэл мэдээлэлд нийтлэгдсэн зурагнуудаас үзвэл түүний даашинзны араас дотуур хувцасны хэлбэр гэрэлтэж байгаа харагдана. Харин ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцины эхнэр хөх өнгөтэй энгийн хослол өмссөн байна.

Татьяна Николаевнагийн хэлсэнээр хослолтой банзал, өмд эсвэл хүрэмтэй даашинз ийм төрлийн арга хэмжээнд тохиромжтой. Гэсэн хэдий ч шинжээчийн хэлж буйгаар хувцас даруу, нэгэн жигд өнгөтэй байх ёстой. Гуталны хувьд өндөр, нарийн өсгийтэй туфль, лаак болон амьтны арьсан гутал ийм арга хэмжээнд тохирохгүй. Харин үдэшлэгт илүү тохиромжтой гэж шинжээч хэлсэн байна. 

RT сувгийн ерөнхий редактор Маргарита Симоньян цэцэгтэй даашинз, гадуур нь тод улаан өнгийн пиджак, ногоон өнгийн урт хүрэм өмсжээ.

“Россияийн хөтлөгч Владимир Соловьев босоо захтай пиджак өмсөж ирсэн бол найруулагч Федор Бондарчук болон Москва хотын захирагч  Сергей Собянин эрэгтэй хослолын уламжлалт загварыг сонгожээ.


 

Омск мужийн “Нэгдсэн Оросын залуу хамгаалагч”-ийн удирдагч улаан өнгийн цамцтай хүрэлцэн ирсэн байна.



Эх сурвалж: https://www.bbc.com/russian/