ОХУ болон Японы удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг ирэх долоо хоногт Москва хотноо зохион байгуулахаар хоёр улсын Гадаад хэргийн сайд нар тохиролцсон байна.

Даваа гарагт Сергей Лавров болон Таро Коно нарын Москва хотноо хийсэн уулзалт дөрвөн цаг орчмын турш үргэлжилжээ. Уулзалтын үеэр тэд хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах, тэр дундаа ОХУ-ын мэдэлд байгаа дөрвөн арлын маргааныг зохицуулах тухай асуудлаар голчлон хэлэлцжээ.

Уулзалтын дараа Японы Гадаад хэргийн сайд сэтгүүлчдэд мэдээлэхдээ, бид дээрх асуудлаар нухацтай хэлэлцсэн гэжээ. Мөн тэрбээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын дээд хэмжээний уулзалт ирэх мягмар гарагт болно гэж мэдэгдсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK