Уулын цанын төрлөөр олимпын алтан медаль хүртэж байсан ахмад туршлагатай тамирчин Вибеке Скофтеруд тийрэлтэт хөдөлгүүртэй завиар аялж яваад осолд орж нас баржээ. Тэрээр энэ жил 38 нас хүрээд байсан юм. Норвегийн цаначин Скофтеруд 2010 онд Ванкуверт зохиогдсон өвлийн олимпод 4х5 км төрөлд алтан медаль хүртсэн билээ.

Өнгөрсөн Бямба гарагт түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн ба Ням гарагийн өглөө Өмнөд Норвегийн Сэйнт Хелена арлын ойролцоогоос аврагчид түүний цогцсыг олсон байна.

Норвегийн цанын холбооноос гаргасан мэдэгдэлд “Бидний хайртай Вибеке биднийгээ үүрд орхин одлоо. Вибекегийн гэр бүл, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна.” гэжээ.

Скофтеруд олимпын алтан медалаас гадна ДАШТэмцээний мөнгө, хүрэл медалуудтай. Олон улсын тэмцээнээс нийт 15 медаль хүртэж байсан нь түүнийг энэ цаг үеийн шилдэг цаначдын нэгт зүй ёсоор оруулж байсан юм. Тэрээр 2015 онд их спортоосоо зодог тайлсан билээ.


Эх сурвалж: SPS