Ни Юлан орон байртай байх эрхийг хамгаалан тэмцсэнээсээ болж олон жилийн турш дарамт шахалтыг зоригтойгоор даван туулж байна. Ни Юлан өмгөөлөгчөөр ажиллаж, 2008 оны Бээжингийн Олимпоос болж орон гэрээ нураалгасан олон мянган хүмүүсийн төлөө дуу хоолой болсон юм. 

Түүний тэмцлийг зогсоохын тулд Засгийн газраас Ни Юланыг олон удаа баривчилжээ. Баривчилж хорихдоо түүнийг зодож, хүнд гэмтээсний улмаас тэргэнцэр дээр суудаг болсон аж. Ни Юланыг гэр бүлийнх нь хамт цагдан хянаж, айлган сүрдүүлэх зэргээр 20 жилийн турш мөрдөн мөшгиж, албадан нүүлгэжээ.
Хоёр жилийн өмнө түүний энэхүү зориг тэмцлийг үнэлсэн Олон улсын шагнал гардуулахаар болсон байна. Гэвч түүнийг АНУ руу зорчих гэсэн ч эрх баригчид гадаад паспорт гаргахаас татгалзсан байна. Мөн жилийн өмнө Ни Юлан, түүний нөхөр, хүүхдийг гэрээс нь түлхэн гаргаж, түрээсэлж байсан байрыг нь нураажээ. Гудамжинд хөөгдөн гарсан тэд цагдаагийн байнгийн хяналтанд байдаг түр зуурын оромжинд амьдарч байна. Гэсэн ч Ни Юлан хүмүүст туслахаа зогсоох бодолгүй байгаа юм. Хэрэв түүнийг дэмжиж байвал энэ хаягаар сүрдүүлэхээ зогсоохыг шаардаж болох юм.

Wang Xiaohong
Director of Beijing Municipal Public Security Bureau
No.9 Dongdajie
Qianmen
Dongchengqu
Beijingshi 100740
People’s Republic of China

Salutation: Dear Director

Ни Юланд илгээсэн захидлууд

Эх сурвалж: Эмнести интернэшнл