Филипс компани “Brilliance 492P8” гэх 49 инчийн дэлгэцээ олон нийтэд танилцуулах гэж байна. Дэлгэцийн нягтаршил нь QHD буюу бусад дэлгэцүүдийн сайжруулсан загвар юм. Уг дэлгэц хагас дугариг хэлбэртэй, 5120 x 1440 хэмжээтэй бөгөөд яг одоо зах зээлд байгаа дэлгэцнүүдээс хамгийн нягтаршил өндөртэй нь болох ажээ. 

Өнгөрсөн зун Филипсийнхэн “Brilliance 492P8” дэлгэцээ 3840 x 1080 хэмжээтэй байна хэмээн олонд зарлаж байсан ч, хүмүүсийн хүлээлтийг давсан илүү том дэлгэцтэйгээр гаргахаар шийджээ.

Энэхүү дэлгэцийг зохион бүтээхдээ хүнд хүртээмжтэй талыг нь чухалчилсан болохоос тоглоом тоглоход хэр тохиромжтойг нь нэгт тавиагүй юм. Тиймдээ ч AMD’s FreeSync, Nvidia’s G-Sync-ийн тухай эсвэл секундэд хэдэн удаа “refresh” хийх чадвартайг огтхон ч дурьдсангүй. Харин 600 нит-ийн гэрэл, 5000:1 харьцаатай тод өнгийг санал болгож байгаа ажээ. Оролтын хувьд DisplayPort, HDMI, USB-C, VGA, USB 3.0, мөн Ethernet гээд бүгдийг нь дэмжих юм байна. 

Үнийн хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд энэ оны сүүлээр худалдаанд гарахад нь мэдэж болох юм байна.




Эх сурвалж: Verge