Пит Дэвидсон өнгөрсөн бямба гарагт Instagram хуудсан дээрээ бичсэн захиагаа устгасан бөгөөд хүмүүс түүний аюулгүй байдалд санаа зовоход хүргэжээ. "Би дахиад энэ дэлхийд байхыг хүсэхгүй байна" гэж тэрээр бичжээ. "Би чиний төлөө амьдрахыг хичээж байна, гэхдээ би хэр удаан тэсэхээ мэдэхгүй байна. Миний хийх гэж оролдсон бүхэн хүмүүст туслах. Би чамд хэлж байсныг санаарай. Энэ захидлын дараагаас цагдаа нар түүний аюулгүй байдлыг шалган, бусад нэр хүндтэй одууд анхаарлаа хандуулан, түүнд дэмжлэг үзүүлж эхэлсэн бөгөөд түүний экс найз бүсгүй Ариана Гранде багтжээ.

Өнгөрсөн 10 сард реппер Кание Уэст ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахдаа хийсэн үйлдэл нь олныг гайхашруулж, “солиотой” байх гэсэн бодлыг төрүүлсэн байна. Вест сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тэмцэж байгаа талаараа хэдэн сарын өмнө олонд мэдэгдсэнээр, уг өвчинтэй тэмцэж байгаа одуудын жагсаалтад багтжээ.

Теслагын үүсгэн байгуулагч Эллон Маск мөн твиттер хуудсаараа стрессийн нөлөөнөөс үүдэн сэтгэцэд нь нөлөөлсөн гажгийн улмаас компанийхаа талаар хэд хэдэн ухамсаргүй (хууль бус) жиргээ твиттерт хийсэн гэсэн бол ток шоуны хөтлөгч Роканни Барр нь мөн сэтгэцийн нэг төрлийн өвчтэй нь оношлогдсон байна. 

Тэдний асуудал нь олны дунд сенсаци дэгдээж байгаа ч солиотой, эрүүл хоёрын хооронд хэлсэн үг, хийж байгаа үйлдлээс нь харахад сэтгэл өвтгөмөөр бөгөөд эдгээр асуудлын тухай зүгээр хараад суух биш олон нийтэд сэтгэцийн эрүүл мэндийн талаар тодорхой мэдээллийг өгөх шаардлагатай талаар Men’s health сайтад бичжээ.



Эх сурвалж: www.menshealth.com