Кваден Бэйлсийн дээрэлхүүлсэн хэмээх хуйвалдааны онолыг тайлбарлажээ

Кваден Бэйлсийн ээж 9 настай хүүгийнхээ гомдож, бухимдсан бичлэгийг олон нийтэд дэлгэсэн аж. Үүнээс 72 цагийн дараа хүүг нь  "18 настай луйварчин" гэсэн шинэ мэдээлэл цацагдсан юм.

Ингээд энэ сарын 19-ний орой Австралийн Брисбане хотод Ярака Бэйлс өөрийн Facebook хуудсанд хүү Кваденгийнхаа нүдэндээ нулимстай, сэтгэл өвтгөм бичлэгийг байршуулжээ. Кваден 9 настай бөгөөд ахондроплазийн одой өвчтэй. 

Сургуулиас нь авахад хүү сандарч тэвдсэн байдалтай машинд суухад ээж нь энэ бүхнийг гадарласан учраас үнэн байдлыг дэлгэхийг хүссэн байна.

Тус бичлэгээс "Би яг одоо үхэхийг хүсч байна" гэж Квадены хэлснийг сонсож болно. Бичлэг цацагдсан цагаас хүүг урмын үгээр дэмжсэн сэтгэгдлүүд ар араасаа цуварчээ. Түүний бичлэгийг Австралийн мэдээллийн хэрэгслүүд хуваалцаж, олон улсын хэвлэлийнхэн ч хоцорсонгүй. Алдартнууд ч түүнийг дэмжиж буйгаа твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлсэн юм.

Хоёрдугаар сарын 20-ны үдээс хойш жүжигчин Брэд Уильямс твиттер хуудсандаа  "Би зоригт хүү Кваден түүний ээжийг Диснейленд рүү илгээхийн тулд GoFundMe-ийг байгуулсан" гэж бичжээ. Тэрээр 123,000 дагагчиддаа хандан "Хүмүүс түүнд хайртай гэдгийг харуулцгаая!" хэмээн уриалсан байна. 

Тус зурвасыг нийтлэх үед GoFundMe 467,000 доллар цуглуулж 267,700 удаа share хийжээ. 

Гэвч бичлэг тавигдсанаас 72 цагийн дараа буюу хоёрдугаар сарын 21-ний үдээс хойш сошиал медиагийн платформ дээр Кваденыг луйварчин байсан тухай цуу яриа тархаж эхэлсэн байна.

Твиттерийн хэрэглэгч @ZoomerMatthew хоёр зураг оруулсны нэг нь Кваденийг уйлж байгааг харуулсан, нөгөө нь Австралийн мөнгөн дэвсгэрт барьсан байжээ.  5,700 удаа шэйрлэгдсэн тус пост "Та нар хууртагдсан" гэсэн гарчигтай. Хоёрдугаар сарын 22-ноос инстаграм, твиттерийн хэрэглэгчид Квадений хувийн инстаграм дахь зургуудыг ашиглан, сонин хачин цуу тарааж эхэлсэн байна. 

Эдгээр гэрэл зургууд нь түүнийг 18 настай гэдгийг батлах баримт биш бөгөөд үеэлийнх нь төрсөн өдрийн зураг болохыг ээж нь баталжээ. 

Гэсэн ч хүүгийн инстаграм хуурамч, луйварчин гэсэн үзэн ядсан сэтгэгдлүүдээр дүүрсэн байна. Мөн түүний залилангийн талаар "Quaden Bayles Bullied Dwarf is really actor tricking you into giving him money" нэртэй бичлэг уoutube-д цацагдаж, богино хугацаанд хамгийн олон хандалт авсан бичлэгээр тодорчээ. 

Одоо уг бичлэгийг үзэх боломжгүй болсон ч өөр хаягт байршуулсан нь 3 сая үзэлттэй байгаа аж. 

Нотлох баримт дутагдалтай байсан ч Нью Йорк Пост сонинд "Кваден Бэйлс: Австралийн дээрэлхүүлсэн хөвгүүн үнэхээр 9 настай хүүхэд эсэх талаар интернэт маргаан" гарчигтай нийтлэл нийтлэгджээ. 

Ямартай ч худал нь үнэнээсээ илүү тархсан сошиал ертөнцөд худал үнэнийг танихад хэцүү болсон цаг болохыг энэхүү үйл явдал нотолж байна.