НҮБ, Дэлхийн банк,  Олон улсын улаан загалмайн хороо зэрэг байгууллага технологийн томоохон компаниудтай хамтран өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэх зорилготой олон улсын санаачилгыг хэрэгжүүлэхээр болжээ.

Хэдэн сая хүн тэр дундаа олон тооны хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж, өлсгөлөнд нэрвэгдэж байгаа нь 21 зууны дэлхийн эмгэнэл болоод байгаа юм гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Янг Ким мэдэгдэв.

Өлсгөлөнд нэрвэгдсэн бүс нутгийг илрүүлж, хариу арга хэмжээ авах зорилготой “Өлсгөлөнтэй тэмцэх механизм” хөтөлбөрийг олон улсын байгууллагууд “Microsoft”, “Google”, “Amazon” зэрэг компанитай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Хэдийд, хаана өлсгөлөн гарахыг бид урьдчилан таамаглаж, сэргийлж чадваас бид үр дүнтэй хариу арга хэмжээ авч, олон хүний амийг аварч чадна гэж “Microsoft” компанийн ерөнхийлөгч Брэд Смит мэдэгдэв.

Хиймэл оюун ухаан зэрэг хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглах шинжилгээний загварыг хөгжүүлэхэд дээрх компаниуд тусламж үзүүлэх юм.

НҮБ болон Дэлхийн банкны мэдээлснээр, дэлхий дахинд одоогийн байдлаар 124 сая хүн хоол хүнсний аюулгүй байдалд байгаа ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг