ЛОНДОН. /TASS/. Энэ жилийн Олон улсын Букерийн шагналыг /Man Booker International Prize/ Оманы зохиолч, багш Жоха Альхартхи хүртлээ. Уг нэр хүндтэй шагналыг гардуулах ёслол Их Британийн нийслэл Лондон хотын “Roundhouse” концертын танхимд болсон байна.


Жоха Альхартхи “Тэнгэрийн биет” /Celestial Bodies/ номоороо уг нэр хүндтэй шагналыг хүртжээ. Уг зохиолд оман гэр бүлийн гурван үеийн тухай өгүүлдэг байна.


Олон улсын Букерийн шагнал гэдэг нь Букерийн шагналаас өөр ажээ. 1969 онд бий болгосон Букерийн шагналыг Их Британийн Хамтын нөхөрлөлийн орнуудын зохиолчдод жил бүр олгодог юм. Харин Олон улсын Букерийн шагналыг 2004 онд бий болгосон бөгөөд 2016 он хүртэлх хугацаанд хоёр жилд нэг удаа олгосоор иржээ. Харин 2017 оноос эхлэн уг шагналыг жил бүр олгож байхаар шийдвэрлэжээ.

 

Англи хэлээр номоо хэвлүүлсэн зохиолч бүр энэ шагналын төлөө өрсөлдөж болох аж. Шагналыг дагалдуулан 50 мянган фунт стерлинг /76.2 мянган ам.доллар/ олгодог бөгөөд уг мөнгийг зохиолч, орчуулагч хоёр хувааж авдаг байна.


Энэ жилийн шагналд Жоха Альхартхигаас гадна, өнгөрсөн жил уг шагналыг хүртсэн, Польшийн зохиолч Ольга Токарчук, Германы зохиолч Марион Пошманн, Колумбын зохиолч Хуан Габриэль Васкес, Францын зохиолч Анни Эрно, Чилийн хүүхдийн зохиолч, нийтлэгч, хуульч, Алия Трабукко Серан нар нэр дэвшжээ.



Эх сурвалж: Монцамэ агентлаг