Хүүхдийн авьяас чадвар, бүтээлч сэтгэхүйг олон нийтэд таниулах, Монгол орны түүх, өв соёлыг сурталчлах зорилготой Олон улсын хүүхдийн уран бүтээлийн анхдугаар наадам Монголд боллоо.  Уг наадмын үеэр БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд найрамдах Болгар улс , Монгол Улс гэсэн дөрвөн орны 354 хүүхдийн уран бичлэг, уран зураг, баримал, сийлбэр, чимэглэх урлагийн 360 гаруй бүтээлийн үзэсгэлэнг дэлгэжээ.